Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр нийт 16800 хүнд ПСР шинжилгээ хийхэд 130 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 129 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Харин тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ. Нийт бүртгэгдсэн тохиолдолын 120 хүн нь ойрын хавьтлаас илэрсэн бол 9 хүний халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо. Харин 48 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 1130 хүн эмчлүүлж байна. Тэднээс 3 хүний биеийн байдал маш хүнд байна.
Тйимээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа давхарлан зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар