Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Шинэбаяр: Ахлагчийн сургууль жилд 1500-2000 орчим ахлагч бэлтгэдэг

2021-3-17
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтууд нь агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн явагддагаараа онцлогтой. Мэргэжлийн сургалтын давтамж жилд 4-6 удаа, гэрээт харуул хамгаалалтын чиглэлийн сургалтыг тухайн хичээлийн жилийн сондгой саруудад тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 1500-2000 орчим сонсогч, суралцагчийг сурган төгсгөдөг.

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосон энэ үед ахлагч бэлтгэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн арга зүйч, хошууч  О.Шинэбаяраас тодрууллаа.


-Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар  товч мэдээлэл өгнө үү?
-Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосонтой холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жилд төлөвлөж байсан танхимын сургалтууд цуцлагдаж, бид зарим мэргэжлийн сургалтыг цахим хэлбээр зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар “Цагдаа”, “Цагдаа жолооч”, Дотоодын цэргийн “Харуулчин” мэргэжлийн сургалтыг 466 суралцагчтайгаар 45 хоногийн богиносгосон хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. Хичээлийг  2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлэн  E-Mind, Zoom, Google meeting програм зэргийг хослуулан цахим хэлбэрээр зааж байгаа.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжлийн дамжааны сургалтыг эхлүүлэхээр бүртгэл нь хийгдэж дууссан. Сургалтыг хэзээ эхлүүлэх хугацаа нь одоогоор тодорхой болоогүй байна. Харин Онцгой байдал, Хил хамгаалах байгууллагын хувьд энэ сарын байдлаар ахлагч бэлтгэх дамжааны сургалтын бүртгэл хийгдээгүй байна. Эдгээр байгууллагуудын хувьд зарим төрлийн хичээл, сургалт “нууц”-ын зэрэглэлтэй явагддаг тул сургалтыг цахимаар зохион байгуулах боломжгүй.
Нөхцөл байдал сайжирч, хэвийн горимд шилжсэн тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагын шийдвэр, зөвлөмжийн хүрээнд танхимын сургалт хэвийн явагдах боломжтой.
-Жилд хичнээн тооны ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэн гаргадаг вэ?
-Захиалагч агентлагийн сургалтын эрэлт хэрэгцээ, захиалга, бодомж төлөвлөлтөөс хамаараад төгсөгчдийн тоо харилцан адилгүй байдаг. Нэг хичээлийн жилд ихэнх мэргэжлийн сургалтууд маань 2-3, заримдаа 4 удаа элсэлт авах тохиолдол бий. Сургалтын үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж буй тохиолдолд нэг удаа хичээллэх  суралцагчдын тоо 600-800 хүрч,  жилдээ дунджаар 1500-2000 орчим  ахлагч бэлтгэж төгсгөдөг.

-Ахлагчийн сургуулийн мэргэжлийн сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?
-Манай сургууль нь өнөөдрийн байдлаар мэргэжлийн сургалтын буюу богино хугацааны сургалтыг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар ахлагч, эдгээр байгууллагын офицер албан тушаалын ангиллын захиалгат сургалтыг тухайн агентлагийн захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн зохион байгуулдаг.  
Танхимын үндсэн сургалтаас гадна, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил гээд бүхэлдээ ур чадвар, зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэдэг.
Сургалтаа практик орчинд ойртуулахад анхаарч, захиалгат байгууллагын байгууллагын онцлогт тохирсон танхимуудад дадлага, сургалтыг зохион байгуулж байгаа нь  үр дүнгээ өгч байна.
Үүний зэрэгцээ сонсогчдын хээрийн гаралт, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, клиник сургалт, мото бэлтгэл, усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг танхимын бус цагаар зохион байгуулдаг нь манай  сургалтын бас нэгэн давуу тал юм. Сонсогч, суралцагчид үүрэг гүйцэтгэх ур чадвар эзэмшиж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. 
 
- Ахлагчийн сургуульд элсэн суралцахыг хүсэж байгаа иргэдэд ямар шаардлага тавигддаг вэ? 
-
Элсэгчдэд тавигдах шаардлагын хувьд агентлаг бүр өөрсдийн чиг үүргээс хамаараад ахлагч бүрэлдэхүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд бий.  Жишээ нь 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх, хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэхээр хаасан байх, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, шивээсгүй байх гэх мэт нийтлэг шаардлагууд байдаг.
Манай иргэд  мэргэжлийн дагуу элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, бүрдүүлэх материалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын  police.gov.mn, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын cd.gov.mn, Хил хамгаалах ерөнхий газрын bpo.gov.mn, Онцгой байдлын ерөнхий газрын   nema.gov.mn  сайтаас авч болно. Мөн Ахлагчийн сургуулийн 98131319, 70155008, 70155002 холбогдох боломжтой. Бид сургалтууд товлогдохоор эдгээр агентлагуудын болон  Их сургуулийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
“Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    6 цаг 1 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    8 цаг 19 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    9 цаг 44 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    9 цаг 56 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    10 цаг 26 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    10 цаг 51 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    11 цаг 17 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    11 цаг 25 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    11 цаг 35 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    12 цаг 0 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    12 цаг 38 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    12 цаг 42 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    12 цаг 51 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    13 цаг 7 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    13 цаг 32 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    14 цаг 29 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    14 цаг 53 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    15 цаг 18 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    15 цаг 23 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    15 цаг 41 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК