Хөвсгөл аймагт бүртгэгдсэн нэг тохиолдлын ойрын хавьтлын зургаан хүнээс халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос энэ сарын 20 хүртэл хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгарлалаа. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болжээ.