"Корпорэйт" зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн таван давхраас унаж нас баржээ. Тодруулбал, Гуравдугаар сарын 16-ны өдөр 23:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Корпорэйт" зочид буудлын таван давхраас хүн унасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Хэргийн газрын үзлэгээр, тухайн иргэн цонхоороо даавуу, хөшиг унжуулж боосон гэх нөхцөл байдал тогтоогджээ. Үүнээс үзэхэд тухайн иргэн гадагшаа гарах оролдлого хийсэн байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа аж. Гэхдээ урьдчилсан байдлаар ямар нэгэн таамаг мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Эл хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Б.Баатар