зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Баярсайхан: Эрдэс баялгийн салбарт нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагатай

2021-3-18
0
ЖИРГЭХ

"Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд байгаль хамгаалах зорилгоор олон төрийн бус байгууллага байгуулагдсан. Эдгээр төрийн бус байгууллагуудаас танайх нийгмийн нөлөөллийн үнэлгээний тухай анхлан хөндөж байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

- Манай байгууллага байгаль орчин болон хүний эрхийг хамгаалах, эрдэс баялгийн салбарын засаглалын ил тод, нээлттэй байдлыг сайжруулах үндсэн гурван чиглэлээр 2006 оноос эхлэн өнөөгө болтол 15 дахь жилдээ тасралтгүй, тогтвортой ажиллаж байна. Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30 орчим_ экпортын орлогын 80 орчим хувийг сүүлийн арав гаран жил дангаараа бүрдүүлж байна. Улсын төсвийн орлогын  4 төгрөг тутмын 1 төгрөг нь уул уурхайн салбарын орлого. Энэ утгаараа эдийн засгийн болон бусад салбарт томоохон нөлөөтэй байна. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч уул уурхайн үйл ажиллагаа түүний хариуцлагагүйн үр дагавар нь тухайн орон нутгийн тогтвортой хөгжил, нутгийн иргэдийн амьдрал, малчдын уламжлалт нүүдлийн мал аж ахуй, газар тариаланд сөргөөр нөлөөлж тэр ч бүү хэл хүний эрх, эрхчөлөө, иргэдийн иргэний болон улс төрийн, мөн эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд ихээхэн сөрөг нөлөөтэй байсаар ирлээ. Энэ сөрөг нөлөөлөл нь ужгирч, хуримтлагдсан байна. Иймээс иргэдийн гомдол ихэсч, компани иргэдийн хооронд зөрчил маргаан их гарч зарим тохиолдолд хүйтэн зэвсэг ч хэрэглэсэн тохиолдол гарч байсан.  Мөн байгаль хамгаалах олон иргэний хөдөлгөөнүүд бий болж, эрдэс баялгийн салбарын хөгжил бүрхэг болж, нийгмийн дэмжлэг авч чадахгүй эрсдэлтэй тулгарч байна. 

-Тэгэхээр та бүхэн өнөөдрийн байдлаар яг ямар ажил хийгээд, ямар үр дүнд хүрээд байна вэ? 

- Дээрх нийгэмд үүсч байгаа тулгамдсан асуудлаас үүдэн сүүлийн үед бүх талууд нийгмийн зөвшилцөл, нийгмийн лиценз гэж их ярьдаг боллоо. Үүний үндсэн шийдэл нь төр төсөл хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргахаасаа өмнө тухайн төсөл улс орны болон нутгийн тогтвортой хөгжилд, нийгэм, хүмүүст ямар нөлөөлөл үзүүлэх нөлөөллийг урьдчилан хийж эрсдлийг тогтоох шаардлага гарч байна. Одоо бол томоохон төсөл, бодлогод хийх стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний аргачлалд суулгасан, харин нийтлэг төсөлд хийгддэг  нарийвчилсан үнэлгээний төсөлд Нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг огтоосоо тусгаж зохицуулаагүйд учир байгаа юм. 

МУ-д сүүлийн арван жилийн судалгаагаар хөдөөд ядуурал өндөр байгааг түүний дотор сум, багийн түвшинд ядуурал гүнзгийрч ужгирсан байгааг 3 удаагийн ядуурлын судалгаа харуулдаг. Хөдөөд уул уурхайн  салбар өгөөжтэй гэхээсээ илүүтэй хүний эрхийн зөрчил үүсгэж, ядуурал руу, эмзэг байдал руу илүү түлхэж байгаагийн нэг баримт бол энэ. Улмаар ажиллах хүчин хамгийн их шингээсэн аал аж ахуй салбараа эрсдэлд оруулж устгахад хүрч байгаа юм. Ийм учраас бид хүний эрхийн болон экологийн шударга ёсны үүднээс нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн зохицуулалтыг шаардахаас аргагүй болсон лд.

Бид Охфордын их сургуулийн арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр ОУ-ын болон үндэсний зөвлөх баг гаргаж хагас жил гаран ажиллаж өнөөдрийн байдлаар эрдэс баялгийн салбарын төсөл түүний дэд бүтцийн төсөлд хийх Нийгмийн нөлөөллийн үнэлгээний эрх зүйн судалгаа дүгнэлт, нийгмийн нөлөөллийн аргачлалын төсөл, түүнийг батлах журмын төсөл,  хуулийн нөлөөллийн шинжилгээний төсөл боловсруулсан. Эдгээр баримт бичгийн төслүүдийг ЗГХЭГ болон ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газарт хүлээлгэн өгсөн. Бид хамтдаа эрх зүйн хувьд хэрхэн баталгаажуулах, хэрэгжилтийг хангах салбар хоорондын үр дүнтэй зохицуулалт бий болгох талаар ажиллаж байна.

-Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэж яг юу вэ. Маш товчхоноор тайлбарлаач?

- Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэж монголчууд бидний хувьд шинэ ойлголт. Харин ОУ-ын хөгжлийн байгууллагуудын санхүүгийн шаардлага, үндэстэн дамнасан бизнес эрхлэгчид аль хэзээний ямар нэг байдлаар нийгмийн нөлөөллийг урьдчилан тодорхойлж, нүүлгэн шилжүүлэх бодлого, зарчмыг тодорхойлсон байдаг. Маш товчхондоо, Нийгмийн нөлөөллийн үнэлгээ (Social Impact Assessment) гэж аливаа бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн дунд болон урт хугацаанд нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг, шууд болон шууд бус нөлөөлөлд дүн шинжилгээ, мониторинг хийх, удирдах үйл явц юм. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан шиг ашиглалтын лиценз авахын тулд бүрдүүлдэг баримт бичиг биш тогтмол хянаж үнэлж сайжруулж байх  амьд үйл явц юм лд. Эрдэс баялгийг салбарын төслийн Нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь оролцогч тал олонтой. Төсөл хэрэгжүүлэгч, төслийн нөлөөлөлд шууд болон дам өртөгчид, нутгийн захиргаа, төрийн захиргааны төв байгууллагууд, үнэлгээний болон аудитын компаниуд гээд олон талуудын оролцоо, хамтын ажиллагаа шаарддаг үйл явц юм байна.

-Таныхаар эрдэс баялгийн салбарт хийх Нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалын төсөл боловсруулсан гэлээ. Тэгвэл нийгмийн нөлөөллийг хэрхэн тодорхойлох, яг юуг үнэлэх вэ?

- Монгол Улс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх төсөлд зөвхөн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж үнэлж ирсэн. Энэ үнэлгээний мөрөөр нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Гэтэл тухайн төслөөс нийгэм, хүмүүст үзүүлэх нөлөөллийг  үнэлж байгаагүй, өөрөөр хэлбэл нийгмийн нөлөөллийн үнэлгээний тухай ойлголт бий болоогүй, энэ талын эрхзүйн зохицуулалт бүрдээгүй байсаар байна. Байгалийн эрхшээлээр ажил амьдрал нь шууд хараат байдаг нүүдлийн уламжлалт мал аж ахуйн салбарт үзүүлэх нөлөөллийг огтоосоо үнэлж харж байсангүй. Угтаа бол нүүдэлчин уламжлалтай малын бэлчээрийн талбайд уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг. Малчид Газрын тухай хуулиар өвөлжөө, хаваржааны газраа 15-60 жилийн хугацаатай эзэмших эрхээр авч, заншлын буюу бичигдээгүй хуулиар эзэмшлийн газрын орчим талбайг  бэлчээрийн зориулалтаар ашиглаж ирсэн заншилтай, Ийм ч учраас малчид урт хугацаа харж амжиргаагаа төлөвлөсөн байдаг. Гэтэл уул уурхайн төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь тухайлбал, усны түвшин багассанаар нийгэмд, хүмүүст хэр хэмжээний, ямар ямар нөлөөллийг үзүүлэх вэ гэдгийг судалж үнэлдэггүй гэсэн үг. Үнэндээ хүний эрхийг зөрчиж, экологид арилашгүй ул мөр үлдээж байгаа бол тэр уурхайн төсөл цаашаа хэрэгжүүлэх ч шаардлаггүй. Энэ бол хөгжил биш юм. Тухайлбал, нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөрийн бодлого байхгүй бол тэр компани зүгээр л малчдын бэлчээрийн газрыг булааж, амьжиргааны эх үүсвэр болсон газраас нь хүчээр нүүхээс аргагүй байдалд хүргэдэг.

Нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр юуг үнэлэх вэ гэвэл, төслийн нөлөөллийн бүсийн иргэдийн амьдралын хэв маяг; итгэл үнэмшил, үнэт зүйл, соёл; иргэд хоорондын харилцаа, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж; oрон нутгийн шийдвэр гаргалтанд оролцох боломж; xүрээлэн буй орчин; эрүүл мэнд, сайн сайхан байдал; хувийн болон өмчийн эрх; xүсэл тэмүүлэл, айдас түгшүүрт гарч байгаа өөрчлөлт, нөлөөллийг авч үзэн үнэлэх юм. Үнэлэхдээ харин байгаль орчин, нийгмийн салбарын мэргэжилтэнүүд дээр нь нутгийн захиргаа, нөлөөлөлд өртөх иргэдийн хамтарсан баг гүйцэтгэхээр аргачлалд тусгасан. ОУ-д ийм жишиг байдаг юм байна.

-Малчдын бэлчээрийн газрыг булаадаг үйл явц олон жилийн турш яригдсан хэдий ч одоо хэрнээ шийдэгдээгүй байсаар байна. Уг нь хуулийн заалтхамгаалалт байдаг биз дээ?

- АМТХ-ын 41-р зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрт үүрэгжүүлсэн нэг заалт бий. Нүүлгэн шилжүүлэх бол зардлыг гаргаж, нөхөн төлбөр олгоно гэж. Гэтэл энэ заалт нийгмийн нөлөөллийг үнэлэхгүйгээр шилжиж  нүүхэд гарсан зардал, хохирлын нөхөн төлбөрийг үнэн шударга тогтоох боломжгүй.  

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7-р зүйлийн 7.7 дахь хэсэгт “Нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаа болон мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана” гэж 2012 онд зааж өгсөн.

Тэгэхээр 2012 оноос хойш гэхээр арав шахам жилд Нийгмийн нөлөөллийн үнэлгээнйи арначлалыг боловсруулаагүй байсаар өнөөг хүрсэн гэсэн үг лд. Харамсалтай байгаа биз дээ. 

Манай байгууллага энэ асуудлаар гэнэт ажилласан юм биш, ХЭҮК-оос 2010 онд “Уул уурхай хүний эрх” ОУ-ын бага хурал болсон түүнээс хойш л энэ асуудлаар ажиллаж эхэлсэн. Мэдээж ганц манай ТББ дангаараа биш олон ИНБ-ууд бас ажиллаж, асуудлыг хөндөж ирсэн. 2019 оны эцсээр Охфордын их сургуулийн газар зүйн сургуулийн МУ-д хэрэгжүүлж байсан Говийн загвар төслийн багтай холбогдож энэ асуудалд дэмжлэг авах, хамтран ажиллах боломж олдсон. Ингээд Охфордын Их сургуулийн дэмжлэгээр удаа дараагийн сургалт авлаа, зөвлөх баг ажиллах, цаашид ч хамтран ажиллахад санхүүгийн болон мэдлэгийн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад талархаж байна.  Мөн ЗГХЭГ дээр салбар дундын ажлын хэсэг байгуулагдсан, төрийн зүгээс дэмжлэг, өөриймсөг санаачилга гаргасанд талархдаг.

-БОННҮ-г байгаль орчны мэргэжилтэнүүд хийдэг. Тэгвэл нийгмийн нөлөөллийн үнэлгээ байгаль очны салбарынхан хийх үү, Өөрөөр хэлбэл хоёр өөр үнэлгээ, хоёр өөр тайлан гарах уу? 

- Нийгмийн нөлөөллийн үнэлгээг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй зэрэгцээ байдлаар гүйцэтгэж “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан” боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нэгдсэн нэг тайлан гэсэн үг. Иймд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв  байгууллагууд хамтран, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг баталгаажуулах, хэрэгжилтийг хангах болон хянах явцыг хамтран гүйцэтгэхзохицуулалт бий болгох шаардлага үүсч байна. Байгаль орчны үнэлгээний мэргэжилтэнүүд нийгмийн нөлөөллийг үнэлгээ хийх боломжгүй, энэ ойлгомжтой асуудал юм. Ийм учраас чанартай с сайн нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, сөрөг нөлөөллөөс зайлсхийх, арилгах арга хэмжээ төлөвлөхөд үнэлгээний мэргэжилтэн, үнэлгээний компанийг нэн даруй бэлтгэх хэрэгтэй. Мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг батлах эсэх шийдвэр гаргах, мэргэжлийн түвшинд шинжилгээ хийх шинжээч мэргэжилтнүүдийг ч мөн маш яаралтай бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилт 2030 дэлхийн бодлогод нэгдсэн. Энэ бодлогод хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй хөгжих уриа бодлогыг дэвшүүлсэн. Хөгжилд хувь нэмэр оруулах сайн төсөл үү эсвэл хохирол үзүүлэх муу төсөл үү гэдэг шийдвэр гаргахад нийгмийн нөлөөллийн үнэлгээ нэг чухал үндэслэл нь болох юм.

-ААН төсөл хэрэгжүүлэгчид яаж хүлээж авч байна, тэдэнд ямар ач холбогдолтой юм?

-Төсөл хэрэгжүүлэгчид, байгаль орчны үнэлгээний компаниуд бол яах аргагүй гол оролцогчид, мөрдөн хэрэгжүлэх гол үүрэг хүлээнэ. Хариуцлагатай бизнес хийх урт хугацааны алсын хараа, төлөвлөгөөтэй компаний хувьд дэмжиж хүлээж авч байна. Харин гэр бүлийн компани, зөвхөн нэг удаагийн их ашиг олох л зорилготой, эрсдэлээ тооцоогүй, эдийн засгийн үр ашиг хувь нэмэр багатай компаниудын хувьд хүлээж авахад амаргүй байх. Ямар хэмжээний, ямар хандлагатай бизнес эрхлэгч байхаас үл хамаараад Монгол Улсын хууль тогтоомж, ОУ-ын хамтын нийгэмлэгийн өмнө МУ-ын хүлээсэн үүргийг ямар нэг тайлбар тавих, цааргалах зүйлгүйгээр даган мөрдөх үүрэгтэй. Энэ энгийн зарчим, дүрмийг  хүлээн зөвшөөрөхгүй, тийм чадавх байхгүй бол энэ салбарт бизнес орох шаардлагагүй.

-Цаашдын ажлынхаа төлөвлөгөөнөөс сонирхуулаач. Шинэ сэдэв болохоор иргэд их сонирхох байх?

- Монгол Улсын Үндсэн хуулиар “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн тунхаглан заасан нь төр нь уул уурхайн бизнесээс иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах үүргийг тодорхойлсон. 

- Энэ үүргийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар байгаль орчин, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал журмыг Засгийн газар батлан хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг ЗГ-ын 374 дүгээр тогтоолоор баталсан, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ЭМЯ батлан хэрэгжүүлж байна. Харин Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж батлаагүй орхигдуулж 9 жил болж байна. 

- Одоо ХНХЯ болон БОАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдах, Засгийн газрын боловсруулж буй “Бизнес ба хүний эрх” үндэсний төлөвлөгөөнд оруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Ерөнхийдөө жил хүрэхгүй хугацаанд амжилттай, ахицтай байна. Энэ жилдээ багтаад Засгийн газар энэхүү аргачлыг батална гэж найдаж байна.  Ер нь цаашдаа энэхүү аргачлалыг хэрэгжүүлэх талуудыг чадавхжуулах, мэдлэг ойлголт өгөх сургалт нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулж ажиллах болно. Талууд гэдэгт иргэд, нутгийн захиргааныхан, үнэлгээний компаниуд, бизгес эрхлэгчид, мэргэжлийн зөвлөл, хэвлэл мэдээлэл, өмгөөлөгчид, хуульч шүүгчид, ТББ-уудыг хэлж байна. 

-Баярлалаа 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 27 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 39 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 22 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 22 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 22 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК