“Оюутолгой” компанийн ажилтнаас коронавирусний халдвар илэрснээс зэсийн баяжмалын тээвэрлэлтээ түр зогсоож, мөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор ачаа тээврийн нэг ч автомашиныг БНХАУ- руу нэвтрүүлээгүй байна.
Халдварын тархалт цаашид эрчимжвэл нүүрс тээврийн автомашинуудыг түр хугацаанд гаалиар нэвтрүүлэхгүй байх магадлалтай юм байна. Өнөөдрийн байдлаар Ганцмод боомт дахь агуулахуудад Монголын экспортолсон 600 мянган тонн нүүрсний нөөц байгаа аж.
“Оюутолгой” ХХК-ийн коронавирусний халдвар авсан ажилтанг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Тус батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 43 хүнийг мөн тусгаарлан ажиглаж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)