Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс “Covid-19” илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Энэ талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар "ЭМЯ-ны ёс зүйн хорооны гуравдугаар сарын 18-ны хурлаар манай багийнхны бүтээсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрсөн. Даваа гаригаас хэрэглэж эхэлнэ” гэлээ.
Уг оношлуурыг ашигласнаар цаг хугацааг хэмнэх давуу талтай. Учир нь, шүлснээс шинжилгээ авснаар 90 минутад хариу нь гарах бөгөөд ямар нэгэн айдас хүйдэс байхгүйгээрээ давуу талтай. Оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлснээр өдөрт 20 мянган сорьцыг авах боломжтой. Уг оношлуурыг ХӨСҮТ-д эмчлүүлж буй 60 өвчтөнд туршсан бөгөөд мэдрэг чанар 100 хувь, мөн одоогийн хэрэглэж буй PCR шинжилгээний бамбар буюу багажаас хоёр дахин хямд гэдгээрээ давуу талтай юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)