Өнөөдрийн байдлаар 15,265 хүнийг коронавирусний вакцинд хамруулаад байгаа ба ингэснээр дархлаажуулалтад хамрагдсан нийт хүний тоо 168,000 болж байна. Удахгүй 65-аас дээш насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан 66,890 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
Ирэх тавдугаар сарын 1-ныг гэхэд Улаанбаатар хотод 960,000 иргэнийг вакцинд бүрэн хамруулахаар төлөвлөөд байгаа ба УОК-оос хөл хорио тогтоохгүйгээр халдвартай тэмцэх ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
Гэвч өдөрт 200 болон түүнээс дээш тохиолдол батлагдвал улаан түвшин рүү орж, энэ үед хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг хэллээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)