Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Энэ сарын 18-нд нийт 24482 хүнд шинжилгээ хийснээс 160 хүнээс халдвар илэрлээ. Шинээр халдвар авсан иргэд бүгд нийслэлд бүртгэгдсэн.
Үүний 141 нь ойрын хавьтал бол 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлох гээд ажиллаж байна.
Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байна. Бид халдварынхаа голомтыг хумих ажлыг тасралтгүй хийж байна. Та бүхэн гараа угаах, маскаа зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлтийг тогтмол хийхийг хүсэж байна” гэлээ.
А.Сүх