ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ сарын 18-ны өдрийн 21 цагийн байдлаар 43 цэгт нийт 16063 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Нийслэлийн хэмжээнд нийт 171535 хүнийг дархлаажуулаад байна.
Тодруулбал, худалдааны байгууллагын 31513 хүн, ЕБС-ийн 25731 багш, ажилтан, эрүүл мэндийн 22774 ажилтан хамрагдсан байна.
Мөн уул уурхайн жолоочдыг вакинжуулах ажил явагдаж байна. Улсын хэмжээнд 171949 хүн дархлаажуулалтад хамруулаад байна.
АстраЗенека вакцинд хамрагдсан бол найман долоо хоногийн дараа, Синовак вакцин 21-28 хоногийн дараа хор дахь тунг тариулна. Хоёр дахь тунг тариулах хүртэлх энэ хугацаанд халдварт өртөхгүйн тулд байж болох бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Хаврын улиралд өдөрт 20-30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Мөн орой 22.00-04.00 цагийн хооронд унтаж хэвшвэл дархлаа сэргэнэ. Тиймээс сайн унтаж амрах, өөрийгөө хамгаалахыг уриалж байна” гэлээ.
А.Сүх