ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Вакцины эхний тунгаа авсан ч халдвар авах эрсдэл хэвээр байгаа. Харин хоёр дахь тунг бүрэн авсны дараа 14 хоногийн дараа дархлаа тогтоно.
Вакцины бүрэн тунг авсны дараа дархлаа тогтоно гэдэг нь тухайн өвчнөөс 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш.
Ямар улсад үйлдвэрлэсэн гэдгээс үл хамаараад одоогоор хэрэглэгдэж байгаа бүх вакцин бүрэн тунг авсны дара өвчлөл хүндрэх, нас барах эрсдэлээс хамгаалж байна гэдэг судалгааны дүн гарсан учраас бүрэн тунг авах нь чухал юм" гэлээ.
А.Сүх