Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 712 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 1 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр 13.00 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэбулган сум 3-р баг Хөгжим драмын хойд зам /аймгийн төвд/ асфальтан замд Howo маркийн автомашины чиргүүл салж, явган зорчигч 13 настай, эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 310 зөрчил илрүүлсний 112 нийслэлд, 198 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.