Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр ОХУ-ын хоёр иргэнийг албадан гаргахаар болжээ.
Тодруулбал, Монгол Улсад гурван жил гаруйн хугацаанд хууль бусаар оршин сууж байсан нэг иргэн болон Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж, ял эдлэж байсан иргэн хорих ангиас суллагдсан учир ийнхүү албадан нутаг буцаахаар болсон байна.
Б.Баатар