Манай улсад коронавирусний дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 171 мянга 535 хүний дархлаажуулаад буй.
Дархлаажуулалтын ажлыг зорилтот бүлгийг эрэмбэлж, үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Одоогийн байдлаар хариу арга хэмжээний баг, үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбарууд, худалдаа үйлчилгээний болон бүх шатны боловсролын байгууллагынхан, 50-64 насны иргэд вакцинд хамрагдаад байгаа юм.
Харин дараагийн ээлжинд 65 наснаас дээш насны иргэд болон эрхтэн шилжүүлсэн иргэдийг хамруулах аж. Мөн 18-25 насны иргэд, 26-49 насны иргэд гэсэн дарааллаар дархлаажуулалтад хамруулах юм байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)