

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээн Денвер хотод 10 дугаар сарын гуравны өдөр болох юм. Гэвч хатагтай Обама энэ өдөр өөр хот улсад зочлох аж.
“Бид сонгуулийн сурталчилгааны ажлаа хамтдаа хийдэггүй. Учир нь хоёр өөр газар зэрэг ажиллах нь илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр би өөр газраас л нөхрийнхөө мэтгэлцээнийг үзэх болох нь” хэмээн Мишель Обама ярилцлагдаа дурдсан байна.
Мөн тэрээр “Мэтгэлцээний дараа би Обамаг үнсээд, Бидний хуримын 20 жилийн ойн мэнд хүргэе гэж хэлнэ. Би түүний гар дээр “Хайртай шүү, хонгор минь” гэж бичнэ. Тэгээд Обамаг гараа даллахад энэ бичиг харагдах болно” хэмээн ярьжээ.
Обама, Мишель нар 1992 оны 10 сарын гуравны өдөр Чикаго хотноо хуримлаж байсан юм.
Д.Идэр