Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 19-ны өдөр нийт 15293 хүнд ПСР шинжилгээ хийхэд 148 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 143 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Харин 5 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт 5 тохиолдол бүртгэгдлээ. Нийт бүртгэгдсэн тохиолдолын 137 хүн нь ойрын хавьтлаас илэрсэн бол 11 хүний халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.
Харин 55 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 1359 хүн эмчлүүлж байна. Тэднээс 3 хүний биеийн байдал маш хүнд байна" гэлээ.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа давхарлан зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар