АШУҮИС-ийн Дэд захирал Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилжээ. Л.Баттөр нь хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой нэгэн юм.
Тэрбээр 1995-2001 АШУҮИС, 2009 Япон улсын Токүшимагийн их сургуулийг Харшил, дархлаа судлалаар, 2012 Манчестерын их сургуулийг дүүргэсэн байна. Харин 2010-2012 онд "Ач" анагаах ухааны их сургуулийн Сургалтын албаны дарга, 2012-2016 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дэд захирал, 2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал, 2020 оны аравдугаар сараас АШУҮИС-ийн Дэд захирлаар ажиллаж байжээ.
Р.Алтан
Сэтгэгдэл (5)