Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Энэ сарын 20-ны байдлаар нийт 9520 хүнд шинжилгээ хийснээс 170 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 4976 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 170 хүн бүгд дотоодын халдвар байна. Үүний 160 нь ойрын хавьтал бөгөөд 10 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна” гэлээ.
А.Сүх