Өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагаас Баянгол дүүргийн XXV хорооны “Голден парк” хотхоны 101-108, “Цоглог” хотхоны 201-203 байр8 “Түвшин өргөө” хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг коронавируст халдварын тандалт илрүүлгийн шинжилгээнд хамруулна.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман баг, өрх бүрд хүрч ажиллана. XXV хороонд хатуу хөл хорио тогтоохгүй. Оршин суугчид та бүхэн олон нийтийн газраар зорчихгүй, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэн хамтарч ажиллахыг уриалж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС