Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй. Учир нь, Баянзүрх дүүргийн XXVI хороо, Хан-Уул дүүргийн XV хорооны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах юм байна. Харин даваа гараг буюу гуравдугаар сарын 22-ноос хэвийн ажиллах юм байна.
Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд судалгаа явуулахад 38.9 хэмээс дээш халуурах, тариулсан газарт хөндүүрлэх, толгой өвдөх, бие арзайх, үе мөч, булчин өвдөх, ядрах зэрэг шинж тэмдэг давамгайлсан байна.
"Синофарм" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 15-наас, "АстраЗенека" вакцины давтан тунг дөрөвдүгээр сарын 23-наас хийж эхлэх юм байна.
У.Тэргэл