Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой маргааш буюу гуравдугаар сарын 22-ны өдөр тохиож буй юм. Хүн төрөлтхтөн сансарт ниссэний 60, монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ой энэ жил тохиож байгаа. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. Нисэх багийнхан сансарт найман өдрийн турш байж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан юм.
Түүхэн энэ өдөртэй холбоотойгоор БНМАУ, ЗХУ-ын Баатар Ж.Гүррагчаа, БНМАУ, ЗХУ-ын Хошой баатар В.А.Жанибеков нарыг Улаанбаатар хотын Хүндэт иргэнд өргөмжилжээ.