
Шалгалтын явцад Нүхт, Манзушир, Айргийн ам зэрэг дархан цаазат газрын
хамгаалалтын бүсээс 55 хүнийг гаргаж, хууль бусаар бэлтгэсэн 100 кг гаруй
самар, самар цайруулагч машин болон шигшигч хэрэгслүүдийг хураажээ.
Мөн тарвага агнахаар явж байсан Төв аймгийн харьяат хоёр иргэнийг саатуулан
шалгаж, “Тоз-8” калибрь буу, хавх зэргийг хураан авсан аж. Түүнчлэн Богдхан
уулын Хамгаалалтын захиргаанаас Хан-Уул дүүргийн газрын алба, Цагдаагийн
хэлтэстэй хамтран дархан газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Арцатын аманд
зөвшөөрөлгүй буусан есөн айлын хашааг албадан буулгаж, журмын хашаанд тавьсан
байна.