Төв аймгийн Сэргэлэн суманд бүтээн байгуулалт хийх нэрээр 22 га газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авч байгаад иргэд эсэргүүцэж байна. Тэдний зүгээс уг асуудлаар Ерөнхий сайд болон Төв аймгаас сонгогдсон гишүүдэд шаардлага хүргүүллээ.
Иргэд тус газар Богд хан төмөр замыг дагасан "Шинэ зуун хот"-ын бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа ч улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээг багасгах шаардлага хүргүүлжээ.
Тэдний зүгээс “Бүтээн байгуулалтыг бид дэмжинэ. Гэхдээ иргэдийн газрыг шахан авч байгаад эсэргүүцэж байна. Одоогоор 1800 гаруй иргэн, ААН-ийн эрх ашиг хөндөгдөж байна. Иргэдийн газрг хууль бусаар авч байна гэж үзэж байгаа. Иргэд хэзээ хөөгдөхөө мэдэхгүй сууж байна” гэлээ.
А.Сүх