АстраЗенека вакцины хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийх байсан ч дахин дөрвөн долоо хоногоор хойшлуулсан талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан тайлбар өглөө.
Тэрбээр "АстраЗенека вакцины заавар дээр вакцины хоёр дахь тунг 4-12 долоо хоногийн дараа хийнэ гэж заасан.
Судалгаагаар вакцины хоёр дахь тунг 4 долоо хоногийн дараа хийвэл 50 гаруй хувийн үр дүнтэй байгаа бол 8 долоо хоногийн дараа хийвэл 80 гаруй хувийн үр дүнтэй гарсан байна.
Тиймээс ДЭМБ-аас вакцины хоорондын зайг 8 буюу түүнээс дээш долоо хоногийн дараа хийх зөвлөмж хүргүүлсэн" гэлээ.
А.Сүх