ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сураггүй болсон гэх дуучин Д.Болдын талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрэн сурвалжлах үйл ажиллагааг иргэний гомдол, шүүхийн захирамж зэргээр цагдаагийн байгууллага явуулдаг.
Дуучин Д.Болдыг Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлахыг цагдаагийн байгууллагад даалгасан.
Шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа газартаа байхгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлахыг даалгадаг. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах үйл ажиллагаа хийсэн. Дуучин Д.Болд ирж уулзсанаар эрэн сурвалжлах ажиллагаа зогссон" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)