Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 536 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 349 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 19-ний өдрийн 22.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ногоон нуурын гудамж, “Турбо” авто сервисийн баруун замд суудлын 2 автомашин мөргөлдөж, жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтэж, 1 зорчигчийн амь нас хохирчээ.
Эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, 0-10 хүртэлх насны хүүхдийг явганаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал гартаа хөтөлж, тэвэрч явахыг цагдаагийн байгуууллагаас анхааруулж байна.