Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сансрын нисэгч Ж.Гүррагчаад төрийн дээд шагнал, төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одонг гардууллаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал, БНМАУ болон ЗХУ-ын баатар юм.
Ж.Гүррагчаа нь монгол түмний төдийгүй дэлхий дахины бахархал мөн. Танд баяр хүргэе. Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн түүхт ойн өдөр таны гавьяаг үнэлж, "Чингис хаан" одон гардуулж байна" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)