Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө дулаан байна.
2021 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.