Манай улс "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд хүн амын зорилтот бүлгийнхээ 20 орчим хувийг вакцинжуулахаар тооцоолсон. Тэгвэл маргааш дээрх хөтөлбөрийн хүрээнд 25740 тун файзер вакцин ирэх аж.
Энэ талаар Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Файзер вакциныг авахаар хоёр шугамаар ярьж байгаа. Нэгдүгээрт, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, хоёрдугаарт шууд тухайн компанитай холбогдох чиглэлд ажиллаж байна. Энэхүү хоёр шугам болон ЭМЯ гурвын хооронд ирэх 7 хоногт хурал хийгдээд үүний дараа гэрээ хэлэлцээр хийж, 25,740 орчим Файзер вакцин орж ирнэ" хэмээн мэдэгдэж байсан билээ.
А.Сүх