Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Маргааш Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 03 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 27-нд төв аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 26-27-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 2-7 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр дулаарна.