Хэдий цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаа ч шөнөдөө жиндүүхэн хонож байгаа. Тиймээс гэр хорооллын иргэд сайжруулсан түлшийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэсэн ч түлш олдохгүй ховордож, иргэд сураг ажиг тавиад ч хомс байгааг хэлж байна.
Дөрөвдүгээр сарын 1-нээс сайжруулсан түлшний үнийг нэмнэ гэх сургаар түлшийг өндөр үнээр худалдах, худалдан авах нь ихэсч, иргэд нөөцлөхөөр их хэмжээгээр ар өврийн хаалгаар авсан тухай хэрэглэгчид хэлж байна. Дулаан цаг ирж хэрэглээ багасах ч хямд байгаа дээр нь худалдан авч нөөцлөх гэсэн иргэдийг бас буруутгах аргагүй. Харин ямар үндэслэлээр сайжруулсан түлшний үгийг нэмэх гэж буйд албаныхан одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Ямартай ч, гэр хорооллынхон сайжруулсан түлшний эрэлд гарчээ.
У.Тэргэл