ОБЕГ-ын газраас газар хөдлөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат “Өчигдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвөөс хойш 24 километрт 5.5 магнитудын газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлт голомтдоо 6-7 баллын хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатарт 3-5 баллын чичирхийлэл болсон гэсэн урьдчилсан тооцоолол байна.
Монгол орны хувьд он гарсар 58 удаа газар хөдлөлт хил орчмын бүсэд болсон. Үүнээс 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 14 удаа болсон байна.
Газар хөдлөлт болсон бүсэд өмнө нь хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй. Хүчтэй газар хөдлөлтийн дараах судалгааны ажил явагдаж байна. Үр дүн нь удахгүй нэгтгэгдэж гарна. Монгол орон төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүсэд багтдаг. Манай улсын хувьд хүн амын нягшаршил багатай учраас хохирол бага амссан.
” гэлээ.