Энэ сарын 24-ний 00.30 цагт аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн эрсдэлийн зэргийг "шар" бүс рүү шилжүүллээ. Тус аймагт батлагдсан 11 тохиолдол эмчлүүлж байна.
Аймгийн хэмжээнд үйлчилгээний байгууллагуудыг хязгаарлахгүйгээр иргэдийн нийгмийн харилцааг 50 хувиар хумихаар шийдвэрлэжээ.
Халдварын тархалтыг бууруулах зорилгоор иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагааг хязгаарлаж байна.
А.Сүх