Мэргэжлийн сумо бөхийн ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлахаар болжээ. Сумогийн дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн М.Ананд бэртлийн улмаас энэ сарын тэмцээнийг оролцуулан тав дахь башёгоо өнжөөд байсан юм.
Нурууны доод хэсэг, тохой, зүүн хөлийн шөрмөсний бэртлээ удаан хугацаанд эмчлүүлж буй 35 настай түүний зодог тайлах шийдвэрийг Японы сүмогийн холбооноос баталжээ.
Р.Алтан