Улсын онцгой комиссын баг бүрэлдэхүүнд ажилладаг 10 хүнээс коронавирусний халдвар илэрснийг шинжилгээгээр баталжээ. Саяхан шинээр томилогдсон УОК-ын Шуурхай штабын дарга Ж.Чүлтэмсүрэн олон сарын турш цаг наргүй ажилласан алба хаагчдаа “шагнах” зорилгоор ээлж ээлжээр нь ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд амруулжээ.
Харин сувилалд амраад ирсэн УОК-ын нэгэн ажилтнаас энэ сарын 23-ны өдөр коронавирусний халдвар илэрчээ. Тиймээс УОК-ын нийт баг бүрэлдэхүүн болоод сувилалд амраад ирсэн бүх ажилтнаас PCR шинжилгээ авахад одоогийн байдлаар, 10 хүнээс ийнхүү халдвар илэрчээ.
Сэтгэгдэл (1)