Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, цар тахалтай холбоотой ажлыг дүгнэн, цаашид авах арга хэмжээг хэлэлцжээ. Үүнд, улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа ба зургаан эмнэлгийг 1440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ.
Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байгаа юм байна.
У.Тэргэл