Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө Завхан, Хөвсгөлийн нутаг, маргааш өдөр Булган, Сэлэнгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 2-7 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.