Баянхонгор аймгийн шуурхай штабаас тус аймагт нэг хүнээс халдвар илэрсэн гэдгийг мэдээлэв. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт амралтын газарт амарч байсан таван хүн Баянхонгор аймагт очжээ. Эдгээр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авахад нэг хүнээс халдвар илэрсэн байна. Иймд тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж эхэлсэн байна.
Тухайн иргэнийг тусгаарлах байранд ажиглаж байсан учраас халдвар аймгийн хэмжэнд тархаагүй. Гэхдээ эрсдэл өндөртэй байгаа гэдгийг онцолсон. Аймгийн хэмжээнд дөрвөн зочид буудлыг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар бэлтгэсэн бөгөөд цаашид тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагааг чагнатгах арга хэмжээ авахаар болжээ.
Р.Алтан
Сэтгэгдэл (1)