ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 13456 хүнд шинжилгээ хийхэд 285 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 5895 боллоо.
Шинээр батлагдсан 285 тохиолдлын 267 нь нийслэлд бүртгэгдсэн. Үлдсэн нь орон нутагт илэрлээ.
Тодруулбал, Завханд нэг, Баяхонгор аймагт нэг, Дорноговь аймагт хоёр, Орхон аймагт гурав, Төв аймагт хоёр, Дархан-Уул аймагт долоо, Архангайд хоёр тохиолдол илэрсэн. Ногоон бүс байсан аймгуудад коронавирус тархаж эхэллээ. Тиймээс хүн бүр өөрсдийгөө хамгаалах шаардлагатай байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)