Улсын Онцгой комисс иргэн Г.Баасанг "Ковид-19" халдвар авсан мэдээллийг олон нийтэд дэлгэсэн хэргийг шийдүүлэхээр хуулийн байгууллагад ханджээ.
Тодруулбал, УОК-ийн Шуурхай Штабаас "Иргэн Г.Баасанг ковидын халдвар авсан гэж УОК-оос ямар нэгэн мэдээлэл огт гаргаагүй. Хувь хүний нэр, албан тушаал, хувийн мэдээллийг УОК зарладаггүй болно. Янз бүрийн зорилготой ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Иргэн Г.Баасан "Ковид 19"-ын халдвар авсан гэсэн мэдээллийг манай байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан албан бус мэдээ гаргасан хэргийг шийдүүлэхээр холбогдох хуулийн байгууллагад хандаад байна" гэдгийг мэдээлэв.
Харин Г.Баасан "Өөрөө ч шинжилгээний хариугаа мэдээгүй байхад хувь хүний нууц задруулсанд гомдолтой байна" хэмээгээд буй.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)