Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбоотойгоор Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг коронавирусний эсрэг вакцинд хамруулахаар болжээ. Тодруулбал, тариаланчид өнөөдөр, маргааш буюу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай аж.
ВАКЦИНД ХАМРУУЛАХ ХУВААРЬ
Гуравдугаар сарын 26
Өвөрхангай аймаг 10:00
Дорнод аймаг 10:30
Булган аймаг 11:00
Завхан,Архангай аймаг 11:30
Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
Сэлэнгэ аймаг 13:00-17:00
Гуравдугаар сарын 27
Төв аймаг 09:00
Сүхбаатар, Увс аймаг 11:00
Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
Хэнтий болон бусад 13:00-16:00
Орон нутагт байгаа тариаланчдыг дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
У.Тэргэл