Өнөөдрийн байдлаар арилжааны банкны шаардлага хангасан 17 аж, ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлээд байгаа аж. Нөөцийн махыг 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж эхэлжээ.
Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулахаар болжээ.
Махны чанарын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан ба цаашид нөөцийн махны худалдан борлуулах үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах юм байна.
У.Тэргэл