Завхан аймагт томилолтоор ажилласан гурван иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой Аймгийн Шуурхай штаб хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
1. Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 20 иргэнийг цаг алдалгүй тусгаарлах байранд оруулж, хамгаалалтад авсан. Хоёрдугаар хавьтлын 86 иргэнийг хяналтад авсан тул Улиастай суманд хатуу хөл хорио тогтоохгүй.
2. Нэгдүгээр хавьтлын 20 иргэнээс маргааш түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна.
3.Коронавирусний халдвар илрэх нууц үeийн хугацаа дуусмагц гуравдугаар сарын 29-ний өдөр ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Иймд иргэдийн PCR шинжилгээний хариу гартал Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөн, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Завхан аймгийн шуурхай штаб