Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн байдлаар 14936 хүнд шинжилгээ хийснээс 437 шинэ тохиолдол батлагдлаа. Ингээд улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 6332 боллоо.
Шинээр илэрсэн 437 тохиолдлын 370 нь нийслэлд бүртгэгдсэн.
Үлдсэн нь аймаг орон нутагт бүртгэгдсэн. Тодруулбал, Хөвсгөл аймагт 5, Хэнтий аймагт 6, Дорноговьд 3, Орхонд 18, Төв аймагт 26, Өвөрхангайд 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)