ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа олон нийтэд зөвлөмж хүргэлээ.
Тэрбээр “Нийслэлд хүн амын дунд халдварын тархалт өндөр болсон байна. Үүнтэй холбогдуулан 10 гаруй аймагт зөөвөрлөгдсөн байна. Бид хариуцлагатай байж цар тахлын ард гарна.
Энэ өвчин шинэ учраас хүн бүр өвдөх эрсдэлтэй.
Өнөөдөр нийслэлд хүн амын дунд халдвар тархсан. Харин аймгууд нийслэийн өмнөх үе шат шиг кластер хэлбэртэй боллоо. Тиймээс иргэд, эрүүл мэндийн байгууллага хамтарч өвчлөлийн тоог бууруулах хэрэгтэй. Аймгуудын хувьд халдварынхаа тохиолдлыг алдахгүй байхад анхаарах хэрэгтэй.
Өвчилсөн хүмүүсийн маршрутыг харахад нэг хүн нэлээд тэнэдэг юм байна. Бүртгэгдсэн тохиолдлуудаас гэр бүлээс хамааралтай халдвар 40 хувь, ажлын байрнаас 20 гаруй хувьтай байна. Цаашлаад нэг гэр бүлийн иргэд бүгд өвдөх эрсдэлтэй. Эхнээсээ өвдөөд эхэлсэн.
Бид цаашид илрүүлгийг сайн хийх хэрэгтэй. Үүнтэй холбоотой өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэж, өвчнүүдээ эрт илрүүлж байна. Өвчтөнүүдийн дийлэнх хувь нь хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байна.
Гадуур маскгүй хүн явахаа болсон. Ганц нэг хүн маскаа хамрынхааа доор тавьчихсан явж байгаа харагддаг. Үүнийгээ засах хэрэгтэй. Мөн олон хүнтэй газраар явахгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн ажил олгогчид ажилчдадаа санаа тавьж, тал хувийг нь гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриалж байна. Цартахлын энэ үед ажилчдаа илүү цагаар ажиллуулахгүй байхыг зөвлөе” гэлээ.
А.Сүх