Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 682 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 504 дуудлага мэдээллийг шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Тодрулбал, энэ сарын 22-ны өдрийн 22.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироожээ.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.