Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Цэвээндорж: Алсдаа метротой болох төлөвлөлтүүд явж байгаа

2021-3-27
0
ЖИРГЭХ

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой нийтийн тээврийн үйлчилгээ болон хүртээмжийн талаар ярилцлаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэдэн аж ахуйн нэгжийн хэчнээн автобус явж байна вэ?

-20 аж ахуйн нэгжийн 1221 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 964 тээврийн хэрэгсэл өдөр тутам үйлчилгээнд явдаг. Улаанбаатар хот тэлж, хүн ам өсөж байна. Тэгэхээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын хэмжээнд 615 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс өдөрт 400 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэдэн байцаагч ажилладаг вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний газар дээр авто тээврийн хяналтын улсын 20 байцаагч ажилладаг. Эдгээр байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

-Автобусны насжилт ямар байна вэ?

-Дээр дурдсан 1221 тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь наймаас дээш жилийн насжилттай. Түүн дотроо 30 орчим хувь нь 11-12 жилийн насжилттай болсон. Тэгэхээр парк шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага тулгарсан.  

Нийтийн тээврийн үйлчилгээнд МNS:5012 гэсэн стандарт бий. Энэ стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно гэж заасан байдаг. Манай газар нь насжилт дууссан тээврийн хэрэгслийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нээр бүртгэлээс хасаад явдаг. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслүүд дотор насжилт хэтэрсэн тээврийн хэрэгсэл байхгүй. Харин насжилт нь 12 жил рүүгээ дөхсөн тээврийн хэрэгслүүд бол байгаа.

-Нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт хэдэн хүн зорчдог вэ?

-Улаанбаатар хотод Нийтийн тээврийн үйлчилгээний Удирдлага мэдээлэл, цахим төлбөрийн системийг 2015 онд анх нэвтрүүлсэн. Улмаар 2017 оны дөрөвдүгээр сараас эхлээд 100 хувь цахим картад шилжээд явж байна. Өдөрт дунджаар 200 мянга орчим карт уншиж байна. Давхардсан тоогоор өдөрт 600 мянга орчим хүн зорчиж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээг аль болох цахимжуулах ёстой.

-Бүх автобусанд хяналтын камер суурилуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналтын камеруудыг суурилуулсан. Үүн дотроо онлайн горимд ажиллах камеруудыг суурилуулж эхэлж байна. Одоогийн байдлаар 1200 автобусны 300 орчим автобусанд онлайн камер суурилуулсан. Цаашлаад бүх тээврийн хэрэгслийг 100 хувь онлайн камертай болгоно. Ингэснээр хяналтыг онлайнаар хийдэг болно.

-Нийтийн тээврийн хэрэгслийг аль улсаас ихэвчлэн авч байна вэ?

-Ихэвчлэн БНСУ, Хятад, Беларусь Улсаас авсан байдаг.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт хэдэн жолооч ажилладаг вэ. Сургалт зохион байгуулдаг уу?

-Нэг тээврийн хэрэгсэлд ээлжийн жолоочтойгоо нийлээд хоёр жолооч байдаг. Үүнээс гадна бэлтгэл жолооч нийт жолооч нарын 20-30 хувьд нь байдаг. Ингэхээр 1200 орчим автобусанд 3000 гаруй жолооч байгаа гэсэн үг. Эдгээр жолоочийг хавар, намарт тодорхой хэмжээгээр сургалтад суулгадаг. Нийтийн тээврийн үйлчилгээний стандартууд, Автотээврийн тухай хууль, түүнийг дагалдаж гарсан дүрэм журмууд, мөн харилцаа хандлага гэсэн чиглэлээр сургалт хийдэг.

-Авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл зорчих ёстой. Гэтэл сүүлийн үед хувийн тээврийн хэрэгсэл их зорчиж байна. Үүнд танай байгууллага хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Авто замын дагуу хяналтын камерууд байдаг. Үүгээр Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтаа тавиад ажилладаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газар автобусны зогсоол дээр хяналтаа тавиад явж байгаа. Хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд авто замын нэгдүгээр эгнээ буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд орох тохиолдол маш их байна. Энэ нь мэдээж түгжрэлтэй холбоотой. Үүн дээр холбогдох байгууллагууд буюу Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хяналтаа тавиад ажиллаж байна.

-Аль чиглэлд хэчнээн автобус үйлчилгээнд гарах тоог хэрхэн  тогтоодог вэ?

-Зорчигч урсгалын судалгаа гаргадаг. Тухайн бүс нутаг хэчнээн оршин суугчтай, тухайн чиглэлээр үйлчлүүлсэн зорчигч урсгал зэргийг судалснаар тээврийн хэрэгслийн тоог нэмж, хасдаг.

-Урт хугацаанд нийтийн тээврийг яаж хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Урт хугацааны хөрөнгө оруулалтаар алсдаа метротой болох төлөвлөлтүүд явж байгаа. Мөн LRT байж болно. Нийтийн тээврийг хөгжүүлэх хамгийн төгс хэлбэрүүд бол эдгээр шийдэл.

-Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг яаж шийдвэрлэдэг вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг манай газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээж авдаг. Гомдлыг авто тээврийн хяналтын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тав хоногийн дотор шалган шийдвэрлэдэг юм.

-Автобусны зогсоол болон автобус дотор шалгагч нар ажиллаж харагддаг. Эдгээр шалгагч ямар үүрэгтэй вэ?

-Улаанбаатар хотод Нийтийн тээврийн үйлчилгээний Удирдлага мэдээлэл, цахим төлбөрийн системийг нэвтрүүлснээс хойш кондуктор буюу мөнгө хураагч гэсэн ажлын байр байхгүй болж, шалгагч гэсэн ажлын байр бий болсон. Эдгээр шалгагч автобусны зогсоол дээр болон автобус дотор иргэд, зорчигчдод нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөх, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. “Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хүн хоорондын зай бариулах, халдвар хамгааллын дэглэм сахиулах тал дээр иргэд, зорчигчдод шаардлага тавих, заавар зөвлөмж өгөх чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор гурван аж ахуйн нэгжийн 240 орчим шалгагч нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байна.

            НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    1 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    1 цаг 12 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    1 цаг 17 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    1 цаг 23 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    1 цаг 24 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 26 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК