Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 13057 хүнд шинжилгээ хийснээс 321 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингээд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 7014 боллоо.
Шинээр илэрсэн 321 тохиолдлын 262 нь нийслэлд бүртгэгдсэн.
Үлдсэн 59 тохиолдол аймаг орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт 10, Баянхонгорт 7, Архангайд 19, Өвөрхангай аймагт 8, Орхонд 10, Говьсүмбэрт 2, Булган аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Сэтгэгдэл (1)