“Сэмжид” амралттай холбоотой халдварын талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Энэ сарын 1-ээс 25-ны өдрийн байдлаар 13 аймгийн 174 тус амралтад амарсан байсан. Амарсан иргэдийг шинжилгээнд хамруулахад 62 хүнээс халдвар илэрсэн. Эдгээрийн ойрын хавьтлыг тусгаарлаж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байна” гэлээ.
Мөн халдвартай иргэний ойрын хавьтал болсон иргэд утсаа салгаад алга болох зэрэг хүндрэл учруулж байна. Бид царт тахлыг хамтдаа даван туулна шүү гэдгийг анхаарууллаа.
А.Сүх
Сэтгэгдэл (1)