Вакциныг ямар хүн хийлгэж болохгүй талаар ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул мэдээлэл өглөө.
Тэрбээр "Вакцины эсрэг заалтын талаар танилцуулъя. Вакцинд орсон ямар нэг найрлага харшил үзүүлдэг, хүнд хэлбэрийн харшил өгдөг, элэгний хатууралтай бол огт хийлгэж болохгүй. Энэ нь туйлын эсрэг заалт юм.
Мөн эсрэг заалт гэж бий. Тухайлбал, цочмог халдварт өвчин \бүх төрлийн\, сүүлийн нэг жил уналт таталт өгсөн, жирэмсэн эмэгтэй, цус бүлэгнэлтийн хам шинжтэй хүн, дархлалтын эмчилгээ хийж байгаа, ковид-19 халдвар аваад лабораториор батлагдсан хүмүүс хийлгэхгүй.
Халдвартай нь батлагдсан иргэд эдгэрээд зургаан сарын дараа вакцинд хамрагдаж болно" гэлээ.
А.Сүх